medee

2016-4-23

Амьтаны тухай оньсого, тааврууд

Ангилал: сонин хачин
Улиаснаас Улавч өлгөөтэй /туулайн чих/ Хувилбар: Хусанд Хуруувч өлгөөтэй /туулайн чих/ Алиа лам Аягаа орхиод зугтаав /туулай босож давхих/ Бутан дотор бур хийнэ Бурхан ширээ нир хийнэ /туулай босох/ Илжиг шиг чихтэй Нохой шиг савартай Ямаа шиг дэвхрэмтгий /чандага/ Мэгэр мэгэр харайцтай Мэтэр хойноо орхицтой /чандаганы мөр/ Хадан дээр Хамниган бөөлнө /чандага/ Цагаан ямаа Цасан далтай /чандага/ Газар доор Гантай шар тос /тарвага/ Талд Тагдгар нохой хуцна /тарвага/ Шавар гэрийн орой дээр Шалсай балин шовойно /тарвага/ Энгэр хажуу гүйдэлтэй Эмч ламын суудалтай /тарвага/ Шавар гэрийн оройд Шалдан хүн чарлана /тарвага хошгирох/ Модон дотуур монцолзоно Монголд хүрэхээр сэнхэлзэнэ /хэрэм/ Монгол газрын молтогчин Модон дээгүүр дүүлэгчин /хэрэм/ Монголоос Модоор нүүв /хэрэм/ Өөлдийн адуу Өвчүү цагаан /хэрэм/ Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд Агар зандан модыг орой дээрээ шүтээд Аглаг хангайгаар нутаглах дуртай Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ? /буга/ Борогчны толгойд Бургаас ургана /буга/ Малигар хүүгийн толгойд Маргад эрдэнэ хатгаатай /буга/ Найгал найгал явдалтай Найман салаа гөхөлтэй Зүүдэн зүүдэн явдалтай Зүүн хойноо хөхөлтэй /буга, зүр/ Хоёр шүрэн салааг толгой дээрээ хатгаж Хосгүй эрээн хуягийг биендээ өмсөж Хасын салаа мэт нарийхан дөрвөн хөлтэй Хад хайрханд гүйхдээ нисэх мэт түргэн /буга/ Арын уулын мод Аварга байгаад хэврэг Өврийн уулын мод Бөгтөр байгаад бөх /бугын эвэр/ Сэтгэр байтлаа Шантгар /гахай/ Хаяснаа эрсэн шиг эргэлдэнэ Ханиад хүрсэн шиг шуухитнана /гахай/ Хойд айлын хөвүүд Хондлой цагаан /гөрөөс/ Хонгоодорын басгад Хондлой цагаан /гөрөөс/ Хотгойдын адуу Хондлой цагаан /гөрөөс/ Хээрийн хоёр Сүүл цагаан Өвчүү цагаан /гөрөөс, хэрэм/ Галбын говиор нутагтай Гадсан шовгор малгайтай Мэнэнгийн говиор нутагтай Мэтгэр гадсан малгайтай /зээр/ Шил дээр шайван шайван Шалдан нүцгэн жийвэн жийвэн Хөдөө хээр хөөвөн хөөвөн Хөл нүцгэн жийвэн жийвэн /зээр/ Гайхалт нүүр нь улаан боловч гоё биш Гар уран боловч үйлдвэрлэлд олдой Гадар хувцас нь бүтэн боловч Суудал нь цоорхой Газар орныг нь ажиглавал нэрийдэхэд бэрх /самж/ Гайхамшигт нүүр нь улаан боловч гоё бус Гар уран боловч ажилд бүтэмжгүй Гадар хувцас нь бүтэн боловч суудал цоорхой Газар холын гайхал чөтгөр, нэрлэхэд бэрх /самж/ Гайхамшигт нүүр улаан гэвч гуа биш Гар хуруу түргэн боловч үйл ажилд олдой Газар орныг асуувал нэрлэхэд бэрх Гагцхүү бөгс нь онгорхой /самж/ Бөхийн зогсвол хүн шиг Бөгцийн суувал нохой шиг /сармагчин/ Махчин амьтдын зүйл Ах нь айлгадаг хар Дундах нь дугуйрдаг хар Дүү нь дүүлдэг хар /баавгай, нохой, хэрэм/ Газар доор галтан Гал шар нэртэн Буруу гэртэн Бузгай санаатан /баавгай/ Газар дор Гандан багш /ичсэн баавгай/ Нүүлийн цаана Нүгэлтэй чөтгөр Нүд амандаа Галтай чөтгөр /баавгай/ Ах нь арлан тарлан Дүү нь түүдэг хөх Дундах нь дурдан шар Отгон нь оготор бор /бар, чоно, үнэг, туулай/ Буруу ташаа суудалтай Бурхан ламын байдалтай Тэнгэрийн цолмон нүдтэй Тэмээн халиун зүстэй /бар/ Уул хаданд орших оронтой Араатан олондоо ван нэртэй /бар/ Хүр хүр дуутай Хүрэн эрээн биетэй Гал шар нүдтэй Галзуу хурц зантай /бар/ Алтан шаргал биетэй Алиа шалиг ааштай Заль мэх ихтэй Зайдуу хөндийд нутагтай /үнэг/ Манай хааны хүү Өвөлд нь мөнгөн малгайтай Зунд нь шүрэн малгайтай /бугын эвэр/ Өвөл ургаж явна Зундаа өмхөрч явна /бугын эвэр/ Хувилбар: Өвөлдөө ургана Зундаа унана /бугын эвэр/ Хан уулын хаданд Хангай уулын мод ургана /бугын эвэр/ Тэнгэрийн хаан Титэмээ гээлээ /буга эврээ хаях/ Хувилбар: Хаан Хайчаа гээв /буга эврээ хаях/ Гээгээгүй байж эрдэг Гэмтээгүй байж ёолдог /гахай/ Бур бур гүйдэлтэй Буж торгон дээлтэй /үнэг/ Ганган хүүхэн Ганцаар явах заяатай /үнэг/ Гуунд Гуулин шанага /үнэг/ Жалга уруудаад жийвэнхэн Жавар сөрөөд сийвэнхэн /үнэг/ Зул шархан биетэй Зургаан хар тэмдэгтэй /үнэг/ Хувилбар: Зуун шар Зургаан хар /үнэг/ Хувилбар: Зууван улаан Зургаан хартьай /үнэг/ Лав лав явдалтай Лам шар дээлтэй Суг суг явдалтай Сухай шар дээлтэй /үнэг/ Хувилбар: Нам нам гүйдэлтэй Навчин шар дээлтэй /үнэг/ Мөнгөн дээжит Алтан уурга чирнэ /үнэг/

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2019-11-29 -

Бичсэн: Miraculous ladydug (зочин)
Arai baga baina aa bas shuud Holbochihson baina
. Шууд холбоос

2019-3-12 -

Бичсэн: Зочин
goy taavaruud bn bayarlalaa
. Шууд холбоос

2018-12-11 -

Бичсэн: Зочин
Oorooor
. Шууд холбоос

2017-12-11 -

Бичсэн: Xvclen (зочин)
emh tsegtstei tavij boldoggvi ym uu yugiinch oilgohgvi bna
. Шууд холбоос

2017-11-15 -

Бичсэн: Зочин
Анаашны тухай байна уу
. Шууд холбоос

2017-3-9 -

Бичсэн: lel
ovooshd
. Шууд холбоос

2017-1-16 -

Бичсэн: Зочин
mash goy onisogo bn oor olon onisogo taivj ogooch
. Шууд холбоос
Бичлэг: 12 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн

Миний тухай

medee


free gas card belieber

              

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. aaaaa

Найзууд

idiomatic-dormant