medee

2016-05-18

өнөр бүл

“Hulegu Pictures”, “Монгол кино нэгтгэл” хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийг эхлүүлснийг бид өмнө нь хэдэнтэй сонссон билээ. Энэхүү төслийн хүрээнд Алтан үеийн Монгол киног эдүгээчлэн орчин үеийн хувилбарт оруулан дахин хүргэх бөгөөд хамгийн эхний киногоор тэртээ 36 жилийн өмнө бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны кино байсан юм. Тус киноны орчин цагийн хувилбар “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны нээлт өнгөрөгч ням гарагт болсон юм.

“Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны кино “Өргөө 1”, “Хүннү Синема”,  “Тэнгис” гэсэн гурван маршруутаар нээлтээ хийсэн юм. Эхний нээлт 3,4 хороололд байрлах “Өргөө1” кино театрт явагдсан бөгөөд үзэгчдийн алга ташилтанд өлгийдүүлсэн жүжигчид, уран бүтээлчид улаан хивсээр алхан танхимд орж ирсэнээр “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны кино албан ёсоор нээсэн юм. Нээлтийн үйл ажиллагааг “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр, Өнөржаргал нар хөтлөн явуулснаас гадна “Forever young” ковер дуучид болон “Бөртэ чонын үрс” хамтлагийн залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж хуран цугласан олныг баясгаж байлаа.

“Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны уран бүтээлчдийн дараагийн зогсоол бол “Хүннү Синема” байсан юм. Тухайн өдөр “Хүннү Моллын” хамт олон киноны нээлтийг “Гэр бүл, Өнөр бүл”-ийн өдөр болгон зарласан бөгөөд үзэгчдэд зориулан урамшуулалт багцын үнийг гарсан нь нээлтийн бас нэг онцлог байж чадсан юм. Уран бүтээлчид “Хүннү Молл”-ын үүдээр орж ирэхтэй зэрэгцэн танхимд байсан үзэгчид тэднийг бүчин тайз хүртэл алга нижигнүүлсээр угтан авсан юм. Хүүхдийн инээд, залуу гэр бүлийн жаргалтай харц, алга ташилт энэ бүгд киноны уран бүтээлчдийн сэтгэлийг хөглөж нээлтийг улам бүр чимж байв. Нээлтийн дараа жүжигчидтэй зургаа татуулж гарын үсэг авах үзэгчдийн цуваа тэднийг тойрон хүрээлж Бонго, Можух, Мишээл нар дуугаа дуулж киноны уран бүтээлчдийг үдэн гаргасан юм.


Ингээд “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны жүжигчид сүүлийн зогсоол болох Тэнгис кино театр руу дуу хадаан явлаа. Жүжигчдийн сууж явсан автобусыг чоперчид угтан авч Тэнгис кино театр хүртэл замаа засуулан явсан нь иргэдийн анхаарлыг ихээр татаж байсан юм.

Үдшийн 17:30 минут бүгчим халуун агаар, нартай хамт аажмаар доошлон сэрүүн салхи сэвэлзсэн Тусгаар тогтнолын талбайд дуу хангинасан тайзны өмнө “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны нээлтийг хүлээх зуураа тайзнаа болж буй урлагийн номерийг үзэж селфи хийж зогссон үзэгчид гэнэт нар мандах зүг рүү харц чулуудан чимээ чагналаа. Тэсэн ядан хүлээсэн хайртай уран бүтээлчид орж ирэх нь тэр.

Алга нижигнүүлсэн дуу тусгаар тогтнолын талбайд цуурайтаж эхэллээ. Гармаа, Цэрмаа хоёр кинондоо унасан жижиг мопедоо хөлөглөн орж ирэхэд үзэгчдийн сэтгэл догдлон улам ихээр чимээ гарган уухайлж байв.  “Тэнгис” кино театрын үзэгчид “Өнөр бүл, өнөө цагт” киноны дууг анхлан сонсогчид байсан юм.

Киноны дууг A sound хамтлагийн дуучин Тэмүүлэн дуулсан бөгөөд “Бид 4” хамтлаг болон плашмобийн үзүүлбэрээр киноны 3 дахь нээлт өндөрлөж уран бүтээлчид, үзэгчдийн хамт киногоо үзэхээр улаан хивсээр алхан орсон юм. Ийнхүү нар мандахаас эхлээд жаргах хүртэл бүтэн өдөр үргэлжилсэн “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагаа үзэгч, уран бүтээлчийн халуун алга ташил, хайр хүндэтгэлээр өндөрлөсөн юм.

Бас нэгэн онцлог зүйлийг хэлэхгүй байж чадашгүй нь. Юу вэ гэхлээр “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны нээлтийг “Боловсрол суваг” телевизийн фэйсбүүк хуудас болох “Edutainment TV”-ийн фэйсбүүк LIVE-аар шууд дамжуулж байсан нь фэйсбүүк хэрэглэгчдийн сонирхолыг маш ихээр татаж байсан юм. Түүнчлэн “Өргөө1”, “Хүннү Синема”, “Тэнгис” кино театрт болсон нээлтийн шууд бичлэгийг нийт 40 мянга хүн үзсэн байна.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн

Миний тухай

medee


free gas card belieber

              

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. aaaaa

Найзууд




:-)
 
xaax